Яагаад Д витамин Д гэж?
- Д аминдэм нь таны хүүхдийн яс, шүдний эрүүл мэндэд чухал үүрэгтэй бөгөөд хүүхдийн бие махбодид кальцийг шингээж, ясыг бэхжүүлэх биеийн зөв хөгжилийг бүрдүүлэхэд тусалдаг байна.
- Д аминдэмгүй бол хүүхэдийн яс хэврэгших, улмаар “Рахит” гэж нэрлэгддэг ясны хэврэг(хөлийн нумралт) өвчинд хүргэдэг.
Рахит өвчин гэж юу вэ?
- Д аминдэмийн дутагдлаас үүдэн ясанд өөрчлөлт ордог эмгэгийг Рахит буюу сульдаа өвчин гэнэ.
- Энэ өвчин нь хүүхдэд хамгийн их тохиолддог суурь эмгэгийн нэг юм.
- Суурь эмгэг гэдэг нь тухайн хүүхэд дараа дараачийн өвчнөөр хүндээр өвдөх гол эх үүсвэр болдог байна.
Суурь өвчлөлийн нөлөөлөл
- Рахитгүй хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр өвдөхөд энгийн томуу томуу төст өвчлөл болоод эдгэдэг бол рахиттай хүүхэд уушгины хатгалгаа юм уу амьсгал дутагдалд орох нь өндөр байдаг.
- Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ рахит өвчлөлөөс урьдчилан сэргийлж байж, амьсгалын замын өвчин болон түүний хүндрэлээс бүрэн сэргийлж чадна гэсэн үг.
Рахит өвчиний шинж тэмдгүүд эхэн үед:
- Хүүхэд хөхөө хөхөх болон хооллох үед хөлөрнө. Хөлс нь зуурамтгай, сайн ажиглавал бага зэрэг эхүүн үнэртэй.
- Дагзны үс халцарна. Хүүхэд хөхөө хөхөх үед хөлөрөлт нь толгойг загатнуулж хүүхэд толгойг ээжийн хувцас болон орны даавуунд үрснээс үс халцарч унана.
- Хүүхэд цочромтгой болно. Бага хугацаанд унтаад сэрвэлзэж,ойр ойр сэрнэ.
Рахит өвчний шинж тэмдгүүд дунд үед:
- Хүүхдийн ясанд өөрчлөлт орно.
- Хүүхдийн толгой том, цээж хавчиг, сайн зөөлөн тэмтэрч үзвэл бугалга болон хавирганы ясан дээгүүр жижиг ясан товруу гарч болно.
- Хөл “х” эсвэл “о” хэлбэрт орж өөрчлөгдөнө.