Монголын Нүдний Эмч Нарын Нийгэмлэгийн 35 дугаар Их Хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Медиконт ХХК энэхүү нэр хүндтэй арга хэмжээг дэмжин оролцож, нүдний оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж, технологийн шийдлүүдээ эмч, мэргэжилтнүүдэд танилцууллаа. Тус арга хэмжээний хүрээнд бид нүдний салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзан санал солилцож, салбарын хөгжил болон шинэ технологийн талаар мэдээлэл хуваалцах боломж олдсонд баяртай байна. Манай бүтээгдэхүүн танилцуулгын хэсгээр зочилж, бүтээгдэхүүн, шийдлүүдтэй маань танилцсан нийт эмч, мэргэжилтнүүд болон хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй




